dadad data:blog.pageName

Хэлэх үгээ...хийх үйлдэлээ...

2011 оны 09-р сарын 06 Нийтэлсэн Чигнаадурж

Өдөржин л ямар нэг юмаа ладсан мэт санаашран гансрах нь юуных вэ... аргагүй л...

Надад тутсан зүйл үгүй атал ямар жаргалгүй байх чинь..юуных вэ.. аргагүй л ...

Би чиний тэдний ... юм болгоны эд эс шиг.. эрхэм байхыг хүснэ...  

-Тархинд юу ч алга ... -

2011 оны 01-р сарын 13 Нийтэлсэн Чигнаадурж
Тамхи татаад сууж байна. Миний номнууд. Миний аяга бас утас. Хураараагүй ор. Дэрнүүд өмд цамц. ямар ч амьгүй. Гэхдээ би түүнийг амь оруулж байна. Дэлгэцний буланд улаан тоо гарч ирнэ. Тархинд ч юу ч алга. Үг бодол бүүр хүсэл ч алга. Архи байдаг ч болоосой. Түүнд эзэмдүүлэн суумаар байна. Зүгээр үхмээр ч юмуу эсүл үхэж үзээд амилмаар ч юмуу . Яг яамаар байгаагаа мэдэхгүй байна.

-Чи минь хаана байна, намайг тэврээд нисээч-

2011 оны 01-р сарын 05 Нийтэлсэн Чигнаадурж

Дуу сонсоол суух сайхан юмаа. Унтах гэхээр нойр хүрэхгүй юм. Юу ч бодмооргүй байна. Ямар ч гунигтай шөнө вэ. Эсвэл зүгээр үхтлээ уйлмаар байна. Хашгирч ирээл чи нээрээ тэ гэж байгаал. Нэг уйлнаа тэгэж байгаад. Найзуудтайгаа сайхан уулзаад ууж байгаад 

Гэснээс энэ нойр хаана байна..намайг тэврээд нисээч тэр лүү

-Цоо шинэ амьдралруу ормоор-

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Чигнаадурж

Орой нам жим боловч ганц нэг машины дуу гадаа хадна. Би өөрийн дуртай зүйлсээ хайн хий дэмий л блог пээсбүүк эргүүлж тойруулсаар нэг мэдэхнээ шөнийн 03 , 04 цаг болгоно. Тэгээд унтхаар явна. Өглөө хэн нэгний дуутай сэрнэ. Нойр ханаагүйч босоод л дахиад коомныхаа ард ирж суугаал ф5 дараал нөгөө хуудсуудаа үзсээр л ....

Энэ зуршил эхлээд их удаж байна. Хараа муудаж байна. Юм юмнаас залхаж байна. Гараа хугалсныг хэлхүү гарж ажил төрөл хөөцөлдөх гэхлээр болохгүй юм. Магадгүй маргааш, нөгөөдөр тэрнээс ч цаашаа энэ хэвээрээ байх биз..

Гэхдээ л өөрчилмөөр байна..Цоо шинэ амьдрал руу ормоор байна..Өөр орчин...өөр соёл....өөр нийгэм рүү... Зүгээр л өдөр хоногийг энд биш тэнд ...тэнд гэдэг нь шинэ газар ....Надад шинэ өөрчлөлт хэрэгтэй байна...

Өөр газраас энд байгаа бүхнийг сонсч ... хамт байхыг мөрөөдөж ..догдолж суумаар байна... Тэр цаг хурдан ирээсэй

-Ирээдүйд...Эхлэлд...Тэр л угтах цаг хугацаанд-

2011 оны 01-р сарын 03 Нийтэлсэн Чигнаадурж

Би ямар нэг зүйлийг хүлээж байгаа. Үхлийг ч юмуу. Тэрний төлөө амьдарч идэж, нөхөрлөж өдөр хоногийг өнгөрөөж байгаа гэжүү. Яг тэр өдөр ирэхэд дэндүү харамсалтай.

Маргааш гэж өдрийг

Мянган цаг ухраагаад

Тэр хооронд нь

Амьдраад л баймаар

Мод

Чулуу

Хог болтлоо

Амьд баймаар ...